Шууд Chart

БНХАУ гамшгаас сэргийлэх судалгааны зориулалттай хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө

2023-08-14 12:41:08

Өнгөрсөн Ням гарагт БНХАУ-ын Сичуань мужид орших Шичан хиймэл дагуулын төвөөс алсын мэдрэгчтэй, дэлхийг судлах 4А нэртэй хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна. Энэ хиймэл дагуулын хийх судалгаа нь байгалийн гамшгийг урьдчилан тооцоолох, хор хөнөөлийг бууруулах арга замыг эрэлхийлэх юм байна. Мөн түүнчлэн энэ хиймэл дагуул нь дэлхийгээс 35 мянган километрээс хол тойрог замд оруулах дэлхийн анхны алсын удирдлагатай хиймэл дагуул болж байна. Үүний ачаар БНХАУ-ын сансар судлалын салбарт томоохон ахиц дэвшил гарна гэж эрдэмтэд үзэж байна.

4А хиймэл дагуул нь Хятадын болон ойр орчмын улсын газар нутгийг өдөр шөнөгүй ажиглаж байх үүрэгтэй. Гамшгаас урьдчилан сэргийлэх судалгааг хийхээс гадна далай тэнгис, хуурай газрын нөөц баялгийг хянах, цаг уурын урьдчилсан мэдээ бэлтгэх, хүрээлэн буй орчныг хамгаалах судалгаа хийх, хөдөө аж ахуй, ойн аж ахуйг ажиглах зориулалттай гэдгийг сансар судлалын хүрээлэнгээс тайлбарлаж байна. Үйл ажиллагааг нь Хятадын Онцгой байдлын газар, Уул уурхай, нөөцийн яам, Ус цаг уурын хүрээлэн, Хөдөө аж ахуйн яам хянах юм байна. 4А хиймэл дагуул нь өөр бусад алсын удирдлагатай хиймэл дагуултай харьцуулахад илүү холын зайнаас илүү сайн зураг дүрслэл бүхий ажиглалт хийх чадвартай гэж тайлбарлаж байна. Энэ удаагийн хиймэл дагуултай нийлээд БНХАУ энэ онд 35 удаа сансрын пуужин хөөргөсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ гамшгаас сэргийлэх судалгааны зориулалттай хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй