Шууд Chart

БНПУ хүйтэн дайнаас хойш анх удаа хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй цэргийн парад зохион байгууллаа

2023-08-17 17:37:33

БНПУ 103 жилийн өмнө Варшавын төлөөх тулаанд Зөвлөлтийн улаан армийн ялсан түүхэн ялалтын баяр буюу Зэвсэгт хүчний өдрөөрөө томоохон цэргийн парад зохион байгууллаа. Энэ бол НАТО-гийн гишүүн Польш улс Хүйтэн дайнаас хойш анх удаа хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй цэргийн парад зохион байгуулж, хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээ дэлхий нийтэд харууллаа гэж олон улсын хэвлэлүүдээр онцолж байна.

Цэргийн парадад Польш улсын болон НАТО-гийн гишүүн орнуудын 2000 орчим цэрэг, байлдааны 200 техник, 100 орчим нисэх онгоц оролцсон байна. Тухайлбал АНУ-д үйлдвэрлэсэн Абрамс танк, артиллерийн хөдөлгөөнт ХАЙМАРС систем, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн Пэтриот систем, Эф-16 сөнөөгч онгоц гээд орчин үеийн хүчирхэг зэвсгүүдийг оролцуулсан байна. Үүнээс гадна Өмнөд Солонгос улсаас худалдаж авсан Эф, Эй-50 сөнөөгч онгоц, Кэй-9 их буу, дотооддоо үйлдвэрлэсэн хуягт машин Росомарк, өөрөө явагч Краб их буу зэргийг танилцуулжээ.  Польшийн хувьд хөрш Украинд дайн өргөжиж байгаа цаг үе мөн ирэх 10-р сард болох парламентын сонгуулийг угтан батлан хамгаалах хүчин чадлаа олон улсын анхаарлын төв гаргаж ирэхийг зорьж байна гэж шинжээчид үзэж байна.  Польшийн ерөнхийлөгч зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 8жилийн өмнө  100 мянга байсан бол өнөөдөр 175 мянга болж нэмэгдсэнийг цохон тэмдэглэжээ. Хөрш Украинд ОХУ дайн эхлүүлснээс хойш НАТО-гийн зүүн жигүүрийн Польш улсын  батлан хамгаалах, аюулгүй байдлын орчинд эрс өөрчлөлт гарч байгаа. Тухайлбал энэ онд Польш улс батлан хамгаалах зардлаа 34 тэрбум америк долларт хүргэсэн нь түүхэн дээд хэмжээнд тооцогдож байгаа. Энэ нь тус улсын ДНБ-ий 4 хувьтай тэнцэж байгаа нь НАТОгийн гишүүн орнууд дундаа хамгийн өдөр батлан хамгаалахын төсөвтэй улс болсон. Украины дайн эхэлснээс хойш Польшийн консерватив ЗГ зэвсэгт хүчнээ өргөжүүлэхэд голлон анхаарч, батлан хамгаалах зэвсэг техникт 16 тэрбум ам доллар зарцуулжээ. Гол төлөв АНУ, Өмнөд Солонгосоос зэвсэг худалдан авч байна. Бодлогын энэ өөрчлөлт бол Польшийн зэвсэгт хүчнийг хэн ч халдаж зүрхлэхгүй болтол нь зэвсэглэх, чадавхжуулах, цэргүүд хэзээ ч тулалдах шаардлагагүй болох хамгаалалтын тогтолцоог бий болгоход чиглэж байгаа юм гэж Ерөнхийлөгч Дуда баярын үгэндээ онцолжээ. Польш улс болзошгүй түрэмгийллийг тогтоон барихын тулд Европын хамгийн хүчирхэг армиудын нэгийг байгуулж байна гэж Аль Жазира мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНПУ хүйтэн дайнаас хойш анх удаа хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй цэргийн парад зохион байгууллаа  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй