
Москвагаас Петербург руу нисэж явсан Вагнер группийн удирдагч Евгений Пригожиний хувийн онгоц өчигдөр орой үл мэдэгдэх шалтгаанаар агаарт дэлбэрч сүйрсэн байна. Уг онгоцонд Евгений Пригожины хамт 10 хүн байсан нь бөгөөд бүгд амь үрэгдсэн гэж Росавиация мэдэгджээ.
Тодруулбал, Пригожингийн эзэмшдэг онгоц долоон зорчигч, гурван багийн гишүүдийн хамт Москвагаас Санкт-Петербург руу нисэж байгаад Тверь мужид осолдсон аж. Сүйрлийн газраас 10 хүний цогцос олдоод байгаагийн дотор Пригожин болон Вагнер группийн цэргийн удирдагч Уткин нарын цогцос байгааг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Ослын шалтгааныг тодруулахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
"Вагнер"-ын удирдагч Евгений Пригожин онгоцны ослоор амь үрэгдлээ | ||
Үзсэн: 4992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.