Шууд Chart

АТГ: Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэв

2023-08-30 11:00:35

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг 2023 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Төрийн албаны зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын тайланг тус тус үнэлэв.

Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоох тухай журам”-ыг хянав.


АТГ: Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэв  
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй