Шууд Chart

Тайваньд хар салхи дэгдэж 40 гаруй хүн амиа алджээ

2023-09-05 08:15:35

Тайваньд энэ сарын 3-ны өдөр "Хайкуй" нэртэй хар салхи дэгдсэний улмаас олон хүн гэмтэж, бэртжээ. Мөн 40 хүн амиа алдаж, 7000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Салхины хурд 200 км/ц-т хүрч, ургаа мод хийсч, автомашинаар зорчиж явсан хоёр иргэнийг дарсан бол 20 гаруй хүн хүчтэй хуй салхинд хийссэн эд зүйлд цохигдож бэртжээ.

Энэ нь тус улсад дөрвөн жилийн дараа хар салхины улмаас тохиолдож буй гамшигт үзэгдэл гэнэ.

Үйлчилгээний байгууллагууд, сургууль, цэцэрлэг, дотоодын нислэгийн компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. 

Нийт 160 мянган өрх цахилгаангүй болсныг сэргээн засварлах ажил хийгдэж  байгаа аж. Хар салхинд Тайванийн зүүн өмнөд бүс хамгийн ихээр өртөж, Тайбей хотод маш их хэмжээний аадар бороо оржээ. 

Салхины эрч буурсан хэдий ч Хятадын өмнөд эрэг рүү чиглэсэн байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Тайваньд хар салхи дэгдэж 40 гаруй хүн амиа алджээ  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй