
АНУ-ын засаг захиргаа Техраны талаас таван иргэнийг нь сулласны хариуд Ираны царцаагдсан хөрөнгөөс 6 тэрбум ам.долларын хөрөнгийг хоригоос чөлөөлөхөөр болжээ.
Чөлөөлөгдсөн хөрөнгийг зөвхөн хүмүүнлэгийн шугамаар буюу хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл худалдаж авахад зарцуулах ёстой гэсэн нөхцөлийг Вашингтоны зүгээс тавьж буй юм байна.
Хориг арга хэмжээний хүрээнд Ираны газрын тосны худалдааны 6 тэрбум ам.долларын төлбөрийг Өмнөд Солонгост царцаасан байсныг ийнхүү таван иргэнээ суллаж авсныхаа хариуд чөлөөлж өгөхөөр болж байна.
АНУ-ын Сангийн яам Ираны зарцуулалтыг нарийн хянах юм байна. АНУ-д хоригдож байгаа Ираны таван иргэнийг тохиролцооны дагуу мөн суллахаар болсныг Ираны төв хэвлэл мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар АНУ болон Ираны Засгийн газар Техраны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай 2015 оны цөмийн гэрээг сэргээхээр яриа хэлэлцээ өрнүүлж байна.
Гэхдээ хоёр тал байр суурийн зөрүүтэй байдлаа арилгаж чадахгүй байгаагаас хэлэлцээ мухардмал байдалд байна.
Энэ удаагийн тохиролцоо яриа хэлэлцээний үйл явц урагшлахад нөлөөлөх эсэх дээр Вашингтон байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Төрийн департаментын Хэвлэлийн төлөөлөгч "Тохиролцоо, яриа хэлэлцээ хоёр бол тусдаа асуудал. Хэлэлцээ мухардлаас гарах эсэх нь Ираны хүсэл зоригоос хамаарна" гэж мэдэгдсэн байна.
АНУ Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй гэсэн баталгааг л шаардаж байгаа тэр байр сууриндаа хэвээрээ байна.
АНУ хоригийн хүрээнд царцаасан Ираны 6 тэрбум ам.долларын хөрөнгийг чөлөөлнө | ||
Үзсэн: 461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.