Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Португали улсын Гадаад хэргийн сайд Жоао Гомеш Кравиньотай уулзав

2023-09-20 11:10:13

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох хүрээнд өчигдөр Португали Улсын Гадаад хэргийн сайд Жоао Гомеш Кравиньотай уулзлаа. 

Уулзалтаар Монгол, Португалийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохиохтой холбогдуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Мөн энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Португали Улсын Гадаад хэргийн сайд Жоао Гомеш Кравиньо нар “Дипломат, албан, эсхүл тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Португал Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Португали улсын Гадаад хэргийн сайд Жоао Гомеш Кравиньотай уулзав  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй