
ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Техрантай батлан хамгаалах харилцаагаа гүнзгийрүүлэх зорилгоор Иран улсад айлчилж байна. Оросын батлан хамгаалахын сайд Алс Дорнодын бүс нутагт Умард Солонгосын удирдагчтай уулзалт хийгээд удалгүй, Хятадын гадаад харилцааны сайд Москвад айлчилж байгаатай зэрэгцэн Иранд айлчилж байгаа нь Москвагийн батлан хамгаалах салбарын харилцаагаа тэлэх бодлогын нэг илрэл болж байна.
Ираны зэвсэгт хүчний генерал Мохаммед Бахери Оросын батлан хамгаалахын сайдыг албан ёсны угтах ёслолоор хүлээн авсан байна. Хоёр тал батлан хамгаалах хамтын ажиллагаа, дипломат үйл ажиллагаагаа тэлэх асуудлыг хэлэлцсэн гэж Ираны төв телевиз мэдээлжээ. Мөн энэ айлчлал Орос, Ираны батлан хамгаалах салбарын харилцааг өргөжин тэлэхэд түлхэц өгөөд зогсохгүй, хоёр орны харилцааны хөгжилд ч чухал үе шат болно гэж Оросын хэвлэлд онцолсон байна. Сергей Шойгу хэлэлцээний үеэр Өрнөдийн зүгээс эсэргүүцэж, бидэнд хориг тавьж байгаа ч Орос Ираны харилцаа шинэ түвшинд хүрсэн гэдгийг цохон тэмдэглэжээ. Дорно Өрнөдийн тусгаарлах бодлогын нөлөөгөөр өөрийн холбоотон түнш орнуудтайгаа харилцаагаа тэлэхийг зорьж байгаа. Иран улс Украины дайн ашиглах зориулалтаар байлдааны дронн Москвад нийлүүлсэн гэж өрнөдийнхөн үзэж байгаа юм.
ОХУ-ын батлан хамгаалахын сайд Иран улсад айлчилж байна | ||
Үзсэн: 244 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.