Шууд Chart

АНУ Израил улсыг визний шаардлагаас ойрын үед чөлөөлж магадгүй

2023-09-26 14:17:17

АНУ ойрын холбоотон Израил улсыг визний шаардлагаас ойрын үед чөлөөлж магадгүй байгааг тус улсын зарим эх сурвалж мэдээлжээ. АНУ-ын ТНБД Энтони Блинкен энэ сарын 27-ны өдөр АНУ-ын визнээс чөлөөлөх хөтөлбөрт хамрагдах Израилын хүсэлтийг хүлээн авч, батлах төлөвтэй байгаа юм байна. Хэрвээ ТНБД хүсэлтийг хүлээж авбал Израилын иргэд ирэх оноос АНУ-д визгүй зорчдог болох юм.

Израилын тал АНУ-ын визээс чөлөөлөх бүх шаардлага нөхцөлийг бүрдүүлсэн, иймээс энэ 7 хоногт АНУ-ын засаг захиргаа хөтөлбөртөө багтааж байгаагаа зарлах болов уу гэсэн хүлээлттэй байна. Хэрвээ зарлавал тус хөтөлбөр хоёр сарын дараа хэрэгжиж эхэлнэ. Израилын үе үеийн засгийн газар холбоотны хувьд АНУ-д иргэдээ визгүй зорчуулахын төлөө тал бүрийн чармайлт гаргаж ирсэн. АНУ Палестин гаралтай Америкчуудад тавьдаг Израилын хандлагаас шалтгаалж, визнээс чөлөөлөх асуудлыг олон жил шийдэлгүй иржээ. АНУ-д визгүй зорчихын тулд тухай хүсэлт гаргагч улс гурван үндсэн шалгуурыг хангах ёстой юм байна. Үүнээс Виз татгалзсан хувь, визний хугацаа хэтрүүлсэн хувь бага байх гэсэн хоёр үндсэн шалгуурыг Израил хангадаг. Харин АНУ-ын бүх иргэн ямар ч ялгаваргүйгээр зорчих эрхээр хангагдах ёстой гэсэн нөхцөлийг Израил хангадаггүй юм байна.

Тухайлбал улс төрийн зөрчилдөөний улмаас Израил Палестин гаралтай Америкийн иргэдийг хүлээж авахдаа тусгай хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл Палестин гаралтай америкчуудыг Израилд зорчиход нь Йордан голын баруун эрэг, Газын зурвас зэрэг Палестинчууд амьдардаг газруудад нэвтрэхийг хориглодог юм байна. Иймд Палестин гаралтай Америкийн иргэд дээрх газруудад зорчихдоо Йордан, Египет улсуудаар дамждаг юм байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 40 улс түүний дийлэнх нь Европын улсууд АНУ-д визгүйгээр гурван сарын хугацаанд зорчих эрхтэй байдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Израил улсыг визний шаардлагаас ойрын үед чөлөөлж магадгүй   
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй