Шууд Chart

“Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага энэ сарын 30-нд болно

2023-09-27 18:00:28

“Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага энэ сарын 30-нд болно. Нийгэмд яруу найрагчдыг ихэвчлэн эрэгтэй хүмүүсээр төсөөлөх нь элбэг байдаг. Утга, уран зохиолын салбар дахь жендерийн хэвшмэл ойлголтыг халах, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих зорилгоор “Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 2022 онд уг уншлагад 21 залуу эмэгтэй яруу найрагч шүлэг, бүтээлээ уншиж сонирхуулсан бол энэ жил 25 орчим залуу эмэгтэй яруу найрагч шүлэг бүтээлийн дээжээ өргөх юм. Тус уншлагыг яруу найрагч эмэгтэйчүүд анхлан санаачлан зохион байгуулсан бөгөөд энэ жил “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, Монголын Зохиолчдын Эвлэлээс дэмжиж байгаагаараа онцлог аж. Яруу найргийн уншлагын үеэр “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын “Таван амьдрал” үзэсгэлэнгийн бүтээлээс олон нийтэд дэлгэх юм. Уншлага энэ сарын 30-ны өдөр Оскар ресторанд болно.

 

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

“Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага энэ сарын 30-нд болно  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй