Шууд Chart

ОХУ ирэх онд батлан хамгаалах зардлаа 70 хувиар нэмэгдүүлэхээр болжээ

2023-10-01 13:41:27

Оросын засгийн газар ирэх онд батлан хамгаалах зардлаа 70 хувиар өсгөх төлөвлөгөөгөө ил болгосон байна. Ирэх гурван жилийн төсвийн төлөвлөгөөг баасан гарагт Холбооны хурлын Төрийн Думд өргөн барьснаа Кремлийн зүгээс мөн нотолсныг оросын болон олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ төлөвлөгөөгөөр бол ирэх 2024 оны батлан хамгаалах зардлын хэмжээ 10,8 их наяд рубль буюу 111 тэрбум америк доллароос давсан түвшинд нэмэгдэх юм байна. Энэ 2023 оны төсөвт тусгагдсан энэ талын зардлаас энэ нь даруй 4,4 их наяд рублиэр нэмэгдсэн дүн юм байна. ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьтай дүйцэж байгаа энэ дүн Украин дахь оросын цэрэг дайны ажиллагаа эхлэхийн өмнөх 2021 оныхоос даруй хоёр дахин өссөн дүн болсныг олон улсын хэвлэлүүд мөн тэмдэглэсэн байна.

Украинд явуулж байгаа Оросын “цэргийн тусгай ажиллагаа” угтаа Өрнөдтэй  давхар дайтаж байгаа гэсэн үг болж байгаагаас батлан хамгаалах зардлыг “ихээхэн нэмэгдүүлэхээс аргагүй” болж байна гэж мэдэгдсэн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын үгийг “Тасс”  иш татан уламжилсан байна. Путины засаг захиргаа Украин дахь түрэмгийллээ үргэлжлүүлэхийн тулд зэр зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэхээр төлөвлөж байж болзошгүй талаар японы хэвлэлд мөн дурдсан байна. Үүний зэрэгцээ Орос улс ирэх онд төсвийн орлого нь тавны нэг гарнаар нэмэгдэж, төсвийн алдагдал нь 1 хувиас доогуур байна гэсэн хүлээлттэй байна. Оросын төсвийн орлого нефтийн үнээс ихээхэн хамааралтай сүүлийн гурван сарын хугацаанд нефтийн үнэ дөрөвний нэг гаруйгаар өсөж, баррель нь 90 ам.доллароос даваад байгаа юм.

Мөн нефтийн үнэ ойрын төлөвтөө өндөр байх магадлалтай байгааг шинжээчид хэлж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ ирэх онд батлан хамгаалах зардлаа 70 хувиар нэмэгдүүлэхээр болжээ  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй