Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Шенгений орнууд хилээ чангатгахаар хэлэлцэж байна

2023-10-03 15:57:10
Error loading player: No playable sources found

Шенгений бүсийн орнууд Европын холбооны доторх хил нэвтрэх хөдөлгөөнийг чангатгахаар ажиллаж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд Европын орнуудын хилийг хууль бусаар давах цагаач дүрвэгсдийн тоо ихээр нэмэгдсэн. Хэдийгээр Шенгений гэрээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүсийн хэмжээнд ямар нэг хяналт зохицуулалт байхгүй чөлөөтэй байхаар тусгаж өгсөн ч өнөөгийн нөхцөл байдал бүс нутгийн төдийгүй иргэдийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой хэмжээнд хүрч байгаа учир хилийн хяналт хязгаарлалтыг сэргээхээс өөр аргагүйд хүрч байна гэж гишүүн орнуудын засгийн газрууд үзжээ.

2023 оны байдлаар Шенгений бүсийн 7 улс хилийн хяналт хязгаарлалтаа сэргээхээр ажиллаж байна. Мөн шинээр батлагдсан Шенгений хилийн хууль нь хилийн хязгаарлалтыг зөрчсөн аюулгүй байдалд халдсан тохиолдолд арга хэмжээ авах нөхцөлтэй хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Гэхдээ энэ арга хэмжээ түр шинжтэй гэдгийг онцолсон байна. Шинээр хэрэгжүүлж эхэлсэн хилийн хязгаарлалтын хуулийн онцлог нь нэг улс үүнийг хэрэгжүүлээд эхлэхэд хөрш улсууд нь дагаад хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Шенгений орнууд руу сүүлийн үед Өмнөд Европоос иргэд олноороо шилжин суурьших болсон. Хилийн ямарваа хориг хязгаарлалтгүйгээс хэдэн арван мянгаас хэдэн саяар тоологдох хүмүүс орж ирэх болсныг сүүлийн үеийн тооллогууд харуулж байна. Мөн орогнол хүсэгчдийн тоо сүүлийн хэдэн сарын турш эрс нэмэгдсэн байна. Нэн ялангуяа Герман улсад энэ тоо хамгийн өндөрт хүрсэн үзүүлэлттэй байна. Герман улс гэхэд хилээр нь орж ирж байгаа цагаачид гэхээсээ хүмүүсийг хууль бусаар хил давуулж байгаа этгээдүүдэд хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Үүнийхээ хүрээнд Польш, Чех гэсэн хил залгаа хоёр улстайгаа хамтарсан бодлого хэрэгжүүлж байна. Словени улс мөн хөрш Хорваттай хамтарч хилийн хяналт шалгалт явуулахаар болсон байна.

Тэгвэл нөгөө талаас Европын Холбооны зарим ажиглагчид хилээ чангатгах шинэ бодлогыг улс төрийн сэдэлтэй гэж харж байгаагаа илэрхийлж байна. Ирэх 2024 онд Европын Холбооны Парламентын сонгууль болно. Иймд Европын төв бодлогод нөлөөлөх зорилгоор гишүүн орнууд хилийн шинэ бодлого танилцуулж байна гэж тэд үзэж байна. Тодруулбал, “хилийн хяналтын хуулийг иж бүрэн шинэчлээгүй. Хилийн шалган нэвтрэхүүдийг л шалгаж байгаа ажлаа бодлогын шинжтэй гэж нэрлэж байна. Европын Холбооны дотоод хил хязгаар бүрэн утгаараа сэргээгүй. Бэлгэ тэмдэг төдий арга хэмжээ авч байгаа. Тэгэхээр Шенгений гэрээ ямар ч асуудалгүй хэрэгжиж байгаа” гэж тэд үзэж байна. 

Шенгений гэрээг анх 1985 онд Франц, Герман, Бельги, Нидерланд, Люксембург гэсэн таван улс байгуулж байжээ. Хожим нь Европын Холбооны ихэнх улс нэгдэн орж хилийн чөлөөт бүстэй болсон байдаг. Мөн Европын Холбооны гишүүн биш ч Швейцар, Исланд, Норвег, Лихтенштейн улсууд Шенгений бүсэд багтдаг.

Харин Европын Холбооны гишүүн Болгар, Румын гэсэн хоёр улс Шенгенд элсэх өргөдөл гаргаад 15 жил болсон. Европын Холбооны ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен тэдний хүсэлтийг цаашид хойшлуулалгүй авч хэлэлцэхийг уриалсан мэдэгдлээ өнгөрсөн 9-р сард гаргасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шенгений орнууд хилээ чангатгахаар хэлэлцэж байна  
Үзсэн: 1906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй