Шууд Chart

NHK: Израилын цэргийнхэн газар, ус, агаараас зэрэглэн дайрах бэлтгэл базааж байна

2023-10-15 13:46:49

Израилын цэргийнхэн Газын зурвас руу өргөн хүрээтэй дайралт эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ хүрээнд хуурай газраар болон агаараас, усаар нэгдсэн дайралт эхлүүлж болзошгүй талаараа Израилын цэргийн эрх баригчид нийгмийн сүлжээнд мэдээлжээ.

Израилын талаас Газын зурвас руу газрын ажиллагаа явуулах нөхцөлд энгийн иргэд улам олноор үрэгдэх аюулд орно. Одоогийн байдлаар, хоёр талаас амь эрсэдсэн хүний тоо 3500-аас давсан. Израилд 1300 гаруй хүний амь эрсэдсэн бол, Газын зурваст энэ тоо 2215 болжээ. Тэр дунд 700 нь хүүхэд байна. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвастай залгаа хилийн дагуу байршсан цэргүүдтэй очиж уулзсан байна. Израилын цэргийнхний зүгээс Газын зурвасын оршин суугчдыг бямба гарагийн 16 цаг хүртэл нутгийн өмнөд рүү аюулгүй нүүн дүрвэж болно гэж анхааруулж байжээ. Гэвч Газын зурвасын өмнөд бүс дэх Хан Юнис сууринд амьдардаг иргэн NHK телевизтэй утсаар холбогдохдоо, бөмбөгдөлт өдөр шөнөгүй үргэлжилж байгаа тухай ярьсан байна. Үүний зэрэгцээ Газын зурвасын өмнөд хэсэгт Египеттэй залгаа хил дээр байрлалтай Рафах орчимд асар олон хүн дүрвэн очжээ. Гадны улсын иргэд нийлсэн маш олон хүн Газын зурвасаас гарахаар хилийн боомт руу зүтгэж байгаа юм байна.

Гэвч хилийн боомт хоёр талаас нээгдээгүй, дээрээс нь Рафах руу мөн агаарын цохилт өгч байгаа мэдээлэлтэй байна. Хамас бүлгийнхэн энэ зуур Израилийн бөмбөгдөлтийн улмаас барьцаанд байсан 9 хүн амь үрэгдсэн, тэдний 4 нь гадаадын иргэд байсан тухай мэдээлжээ. Энэ зуур Иран улс Израилыг Газын зурвасын эсрэг “дайны гэмт хэрэг” үйлдэхээ нэн даруй зогсоохыг анхааруулж, үгүй бол “асар хүчтэй газар хөдлөлт” мэт эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй гэж сэрэмжлүүлсэн байна. Тэрчлэн АНУ тэнгисийн цэргийн хүчний “Эйзенхауэр” нисэх онгоц тээгч хөлөг онгоц Газрын дундад тэнгисийн зүүн хэсэг рүү хөдөлжээ.

АНУ өмнө нь “Жеральд форд” байлдааны хөлөг онгоцоо энэ бүс рүү илгээсэн нь Иран болон ливаны “Хезболла” бүлгийг Израилын Газын зурваст хийж байгаа дайнд татагдан орохоос сэргийлэх зорилготой гэж америкийн албаныхан тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

NHK: Израилын цэргийнхэн газар, ус, агаараас зэрэглэн дайрах бэлтгэл базааж байна   
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochon [127.0.0.xxx] 2023-10-16 05:21
Boloosoi aimaar Ali Ali zogsoobol taarna. Huurhii palestinuud dund helmegdeed frants german chech Israel iig demjeed gesen baisan ter hamasiin humuus unen zerleg muuhai aluurchinguud bainlee neg bichleg deer sharhdaad hamag ym ni tsus bolson huniig sonin hanuur shig tumuruur hooloi deer ni hed dahin tsohisoor bgaad zobooj alj baisan unen aimaar Hamas Israel 2 odoo boliosoi umhii amerik dainiig dandaa demjij soluorch baihiin

Бидэнтэй нэгдээрэй