Шууд Chart

Европын холбоо баруун Балканы зургаан улсад эдийн засгаа өсгөх шинэ төлөвлөгөө санал болголоо

2023-10-18 10:11:18

Европын Холбоо Баруун Балканы зургаан улсад эдийн засгаа өсгөх шинэ төлөвлөгөө санал болгож байна. Европын холбоо Албани, Босни, Косово, Монтенегро, Хойд Македони, Серби гэсэн зургаан улсыг бүрэн гишүүнчлэл авахаасаа өмнө нийгэмдээ маш том шинэчлэлт хийвэл хариуд нь холбооны нэгдсэн зах зээлээ хэсэгчлэн нээж өгөх юм байна.

Холбооны эрх баригчид дээрх зургаан улсын Европын холбоонд гишүүнээр элсэхтэй холбоотой асуудлыг Албанийн нийслэлд өчигдөр хэлэлцсэн байна. Баруун Балканы зургаан улс тус бүр Европын холбоонд элсэх үйл явц нь өөр өөр түвшинд байгаа. Хэдхэн жилийн өмнө Серби, Монтенегро улсууд нь гишүүнчлэх хэлэлцээг эхлүүлсэн Баруун Балканы анхны улсууд болж байсан бол өнгөрсөн онд Албани, Македони улсууд элсэх өргөдлөө гаргаж, тэдний араас Босни, Косово хоёр элсэх эхний алхмаа хийгээд байна.

Орос Украинд дайнд эхлүүлсэн нь Баруун Балканы улсуудыг 27 гишүүнтэй Европын холбоонд элсэх сонголт хийхэд нөлөөлсөн байна. Хамгийн сүүлд 2013 онд Хорват Европын холбоонд элссэнээс хойш тус холбооны тэлэх үйл явц нэг хэсэг зогсонги байдалд байсан юм. Тус холбооноос санал болгож байгаа төлөвлөгөө нь эдгээр улсуудад шинэчлэлтийн үйл явц ямар байхаас шалтгаалан тус тусад нь ЕХ-ны нэгдсэн зах зээлд нэвтрэх боломжийг олгох юм байна.

Европын холбоонд гишүүнээр элсэхэд тухайн улс тогтвортой ардчилсан засаглалтай, хууль шударга ёсыг дээдэлдэг, зах зээлийн эдийн засагтай, ЕХ-ны бүх хууль дүрмийг хүлээн зөвшөөрөх тэр дундаа евро мөнгөн тэмдэгтийг хэрэглэх гэсэн үндсэн шалгуурыг тавьдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо баруун Балканы зургаан улсад эдийн засгаа өсгөх шинэ төлөвлөгөө санал болголоо  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй