
Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Бээжин хотноо эхэлж байна. БНХАУ-ын Бүс ба зам санаачилгын 10 жилийн ойн хүрээнд болох энэхүү дээд уулзалтад Ази, Африк, Европ гээд олон тивийн 140 гаруй улсын төр засгийн тэргүүн нар, олон улсын 30 гаруй байгууллагын төлөөлөл урилгаар оролцож байна. Дэлхийн 140 гаруй улсыг хүлээн авна гэдэг Бээжингийн гадаад харилцааны далайцыг нөгөө талаараа Ази-Европ тивийг холбосон эдийн засгийн том холбоо үүсгэх Ши Жиньпиний стратегийн үр дүнг дүгнэх томоохон үйл явдалд тооцогдож байна.
Хоёр өдөр үргэлжлэх дээд уулзалтын хүрээнд Хятадын дарга олон улсын төр засгийн тэргүүн нартай хоёр болон гурван талт уулзалтууд хийх юм. Эдгээр уулзалтуудаас Оросын ерөнхийлөгчтэй хийх уулзалт олон улсын анхаарлыг татаж байгаа, маргааш Хятадын дарга бүс ба зам санаачилгаа дүгнэсэн гол үгээ хэлнэ. Бээжин энэхүү дээд уулзалтыг дэлхийн тавцан дахь өөрийн нөлөөг тэлэхэд ашиглах зорилготой байна гэж шинжээчид үзэж байгаа. Нөгөө талаар бүс ба зам санаачилга хөгжиж байгаа зарим улсыг хэт их өрийн дарамтад оруулж, байгаль орчинд сөргөөр нөлөөллөө гэсэн Өрнөдийн орнуудын болгоомжлолыг дарахад чиглэх болов уу гэсэн таамаг байгаа. Ази, Европ, Африк болоод эртний торгоны замын дагуух улс орнуудыг холбосон худалдааны зам болон дэд бүтцийн сүлжээ байгуулах зорилгоор Торгоны зам эдийн засгийн бүс, 21-р зууны далайн торгоны зам санаачилгыг Хятадын дарга 2013 онд зарлаж байсан юм. Өнгөрсөн 10 жилд дэлхийн 155 улс, олон улсын 30 гаруй байгууллага энэхүү санаачилгад нэгдэж, холбогдох гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсны зэрэгцээ оролцогч орнуудад 230 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийжээ. Бүс ба зам 3 дахь удаагийн форумыг дэлхийн хэвлэл мэдээллийн 1200 байгууллагаас 4000 гаруй сэтгүүлч сурвалжилж байгаа юм байна.
Бүс ба Зам санаачилгын хүрээнд 230 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.