Шууд Chart

АТГ: Гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулна

2023-10-18 15:36:42

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс Гаалийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Архангай аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах яам, Завхан аймгийн ИТХ, Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Завхан аймгийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар, Тээврийн цагдаагийн алба, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, “ДЦС-3” ТӨХК, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн нийт 19 мэдэгдлийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.

Зарим салбарт гэрээний үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн “Ажлын гүйцэтгэлийн түүх” үүсгэх, тендерт өрсөлдөх байдлын шалгуур үзүүлэлтэд тусгуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захиалагчийн хяналтын хэлтсийн дарга, ахлах ажилтнуудтай уулзаж, гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулах, ажлын гүйцэтгэлийн түүхийг үүсгэх зэрэг ажлуудыг тус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болов.

Авлигын эсрэг сургалтад 318 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ.


АТГ: Гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулна  
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй