
Англи, Герман, Итали, Испани зэрэг улс орнуудад аадар бороо, далайн хар шуурга зэрэг байгалийн аюулт үзэгдэлтэй холбогдуулан өнөөдөр улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаад байна.
Зарим бүс нутагт иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлан Монако орчмын арал дахь сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.
Францын ”Метео Франц” цаг уурын албанаас пүрэв гарагаас баасан гараг хүртэл Alpes-Maritime арлуудад улбар шар өнгийн цаг агаарын сэрэмжлүүлэг зарласан боловч шуурганы хүч улам ширүүссэн тул энэ сэрэмжлүүлгийг улаан түвшинд шилжүүлээд байна.
Орон нутгийн цагаар өнөө өглөө 04:00 цагаас эхлэн тус бүс нутагт салхины хурд 100 км/цаг, өндөрлөг газарт 120 км/цагт хүрчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Англи, Герман зэрэг орнууд цаг агаарын улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ | ||
Үзсэн: 701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.