Шууд Chart

БНСУ АНУ болон Японтой анх удаа агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийлээ

2023-10-24 09:19:15

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин АНУ болон Япон улстай анх удаа агаарын хүчний хамтарсан сургуулилалт хийсэн байна. Энэхүү сургуулилалтад АНУ-ын зэвсэг хүчний стратегийн бөмбөгдөгч Би-52 гурван улсын байлдааны сөнөөгч онгоцуудыг оролцуулсан байна. Зорилго нь Умард Солонгосоос ирж болзошгүй аюулын эсрэг хамтын хүчин чадлаа бэхжүүлэх, батлан хамгаалах чиглэлд гурван улсын хамтын ажиллагааг тэлэхэд чиглэжээ.

Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчин АНУ-ын агаарын цэрэг, Японы өөрийгөө хамгаалах хүчинтэй түүхэнд анх удаа хамтарсан сургуулилалт хийлээ. Өмнө нь Өмнөд Солонгос, Япон хоёр АНУ-тай агаарын цэргийн сургуулилалтыг тус тусдаа хийж байсан. Энэ удаагийн сургуулилалт Байршлын хувьд Өмнөд Солонгос, Японы агаарын довтолгооноос хамгаалах бүсүүд давхацдаг Солонгосын хойгийн өмнөд бүсэд болжээ. Өмнөд Солонгос Япон хоёр АНУ-ын Ази дахь гол холбоотон улсууд. Энэ гурван улс Азид нэн ялангуяа Солонгосын хойгт Умард Солонгосын аюулгүй байдлын гол аюул занал гэж үздэг. Энэ үүднээсээ Умард солонгосын цөмийн болон пуужингийн аюул нэмэгдэж байгаагийн хариуд хамтын хүчин чадлаа зузаатгах, агаарын довтолгооноос хамгаалах гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү сургуулилалтын үр өгөөж дэмжлэг болно гэж үзэж байна. АНУ-ын зэвсэгт хүчний стратегийн бөмбөгдөгч Би-52 Өмнөд Солонгосын нутагт энэ сарын 17-ны өдөр газардах үед Умард Солонгос эсэргүүцэл илэрхийлж, энэ алхам цөмийн дайн өдөөж болзошгүй гэж анхааруулаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ АНУ болон Японтой анх удаа агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийлээ  
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй