Шууд Chart

БНСУ Саудын Арабтай байгалийн хий боловсруулах үйлдвэр байгуулах 2,4 тэрбум ам.долларын гэрээ байгуулав

2023-10-25 11:38:44

Өмнөд Солонгосын бизнесийн томоохон компаниуд Саудын Арабын төрийн өмчит газрын тосны магнат Сауд Арамко компанитай байгалийн хий боловсруулах үйлдвэр байгуулахаар 2,4 тэрбум ам.долларын дүнтэй гэрээ байгууллаа. Энэ гэрээг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Саудын Арабын Хаант улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд байгуулжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Саудын Арабтай барилга, харилцаа холбоо, эрчим хүчний салбаруудад нийтдээ 15,6 тэрбум ам.долларын дүнтэй гэрээ байгуулсан байна.

Байгалийн хий боловсруулах хамтарсан үйлдвэрийг Саудын арабын Жафурах хийн ордод байгуулахаар төлөвлөжээ. Тус орд нь Ойрх Дорнодын бүс нутагтаа хамгийн их нөөцтэй занарын хийн орд төдийгүй ойролцоогоор 200 их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй юм байна. Энэ төрийн айлчлалын үеэр Саудын Араб, Өмнөд Солонгосын хооронд ний 15,6 тэрбум ам.долларын дүнтэй хамтын ажиллагаа гэрээ хэлэлцээр, санамж бичгүүд байгуулсан байна.

Тухайлбал Эс Эм Самхван корпораци Саудын Аль Ула, Хайбар хотуудыг холбох хурдын зам барих гэрээ, Интернэтийн үйлчилгээний Навер Саудын ЭрРияд, Мекка зэрэг таван хотод хот төлөвлөлт, менежмент, үер уснаас урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх Вируал орон зай бий болгохоор тус улсын хот хөдөөгийн хэрэг эрхлэх, орон сууцны яамтай 100 ам.долларын гэрээ тус тус байгуулжээ.

Мөн Самсунг Си энд ти, Саудын Арабын төрийн хөрөнгө оруулалтын сантай эко, ухаалаг Неом хот төсөлд оролцох барилгын хамтарсан компани байгуулах, Үүрэн холбооны оператор Кэй ти корпорац, Хюндай Инженеринг Саудын телеком компанитай мэдээллийн төв болон бусад цахим дэд бүтцийг бий болгох тухай харилцан ойлголцлын санамж бичиг тус тус байгуулсан байна. Хоёр тал технологийн хөгжил, цаг үеийн шаардлагад нийцүүлэн дэд бүтэц, эдийн засгийн хамтын ажиллагаандаа шинэ ирээдүйг нээх ёстой гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ Саудын Арабтай байгалийн хий боловсруулах үйлдвэр байгуулах 2,4 тэрбум ам.долларын гэрээ байгуулав  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй