Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израил-Хамасын дайны асуудлаар дахин хоёр тогтоол баталж чадсангүй

2023-10-27 10:29:18

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израил-Хамасын дайны асуудлаар дахин хоёр ч тогтоолын төсөл хэлэлцсэн боловч баталж чадсангүй.

АНУ-ын оруулсан тогтоолын төсөлд Орос, Хятад хоёр хориг тавьсан бол, Оросын тогтоолын төсөл хангалттай тооны дэмжлэг авч чадаагүй байна.

Бүс нутгийн хэмжээнд уршиг, үр дагавар дагуулах эрсдэлтэй байгаа энэ хямралыг шийдвэрлэх шийдмэг арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүний тулд бид үүрэг, хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой гэж НҮБ-д суугаа Мальт улсын байнгын төлөөлөгч мэдэгджээ.

АНУ-ын талаас Аюулгүйн зөвлөлд оруулсан тогтоолын төсөлд Газын зурвас руу хүнс, ус, эм тариа оруулах боломж бүрдүүлэх үүднээс цэрэг дайны ажиллагааг түр зогсоохыг уриалсан агуулгатай байсан.

Энэ тогтоолын төсөл 10 улсын дэмжлэгийг авсан ч Орос, Хятад хориг тавьж, АНЭУ эсрэг санал өгч, хоёр улс түдгэлзсэн байна.

Харин Оросын оруулсан тогтоолын төсөлд илүү өргөн хүрээнд гал зогсооход уриалсан ч ердөө дөрвөн улсын санал авч, есөн улс эсэргүүцсний дээр Их Британи, АНУ хоёр хориг тавьжээ.

Израил харин аль ч хэлбэрээр гал зогсоосон Хамас энэ байдлыг ашиглаж, улмаар энгийн иргэдийн байдал улам муудна гэдэг үүднээс дээрх хоёр тогтоолын төслийг хоёуланг нь эсэргүүцсэн байна.

Дипломатчдын зүгээс хүмүүнлэгийн зорилгоор дайн тулааныг түр завсарлана гэдэг нь гал зогсоохоос ялгаатай, ганц, хоёр цагаар яригдах үйл явц гэдгийг хэлж байгаа юм.

НҮБ-ын зүгээс түр гал зогсоохын төлөө байр суурь илэрхийлж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Аюулгүйн зөвлөл Ойрх Дорнодын асуудлаар Орос болон Бразилийн өргөн барьсан хоёр тогтоолын төслөөр мөн санал хураасан.

Гэвч Оросын хувилбарыг таван улс л дэмжсэн бол Бразилын төсөлд АНУ хориг тавьснаар асуудал хойшилсон юм.

Улмаар Аюулгүйн зөвлөлийн тусгайлан сонгогдсон 10 гишүүн одооноос шинэ тогтоолын төсөл дээр ажиллахаар болж байна.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 193 гишүүн улс баасан гарагт буюу өнөөдөр Арабын орнууд болон бусад улсаас санал болгосон, нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолын төслөөр санал хураана.

Аюулгүйн зөвлөлөөс ялгаатай нь Ерөнхий Ассамблей дээр хориг тавих эрх үйлчилдэггүй боловч эндээс баталсан тогтоол нь заавал дагаж биелүүлэх улстөрийн хүчингүй байдаг юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израил-Хамасын дайны асуудлаар дахин хоёр тогтоол баталж чадсангүй  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-27 17:12
Amerik angliin olon jiliin terrorismiin esteg delhii negdej ba olon 100 jil da allaga uildej dollar heblen busadiin baylagiig unegui abdag ye ungurch ba mongol dollariin koloncholoos salah bolson

Бидэнтэй нэгдээрэй