
Дэлхийн улс, орнуудад аравдугаар сард томоохон байгалийн гамшиг, аюулт үзэгдлүүд бүртгэгдэж, ихээхэн хэмжээний хохирол учирсан байна.
Тухайлбал, Отис, Бабет болон Киаран далайн хар салхинаас үүдсэн их хэмжээний хур тунадас орсон бол Дани улсад сүүлийн 100 жилд тохиолдоогүй үерийн аюул болж, АНУ-ын Лузиана мужид хур тунадасны чийгшлээс үүдэн өтгөн манан буусны улмаас хурдны зам дээр 150 гаруй автомашин мөргөлдсөн осол гарч, долоон хүн амь насаа алджээ.
Мөн Мексик улсын Акопулко хотыг дайран өнгөрсөн далайн хар салхины хор уршигт 32 хүн амь насаа алдсан байна. Салхины хурд 270 км/цагийн хурдтай байжээ.
Герман, Шотланд, Ирланд болон Их Британи зэрэг улс орнуудад далайн хар салхинаас үүдсэн их хэмжээний аадар бороо орж, олон арван нислэг, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа цуцлагдсан байна.
Түүнчлэн олон мянган айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага тог цахилгааны хомсдолд орж, хурдны зам, гүүр болон дэд бүтцийн барилгууд нурж, эвдэрч, далайн усны түвшин 100 мм-т хүрч нэмэгджээ.
Эх сурвалж: ОБЕГ
Дэлхийн улс орнуудад өнгөрөгч сард тохиолдсон гамшиг, аюулт үзэгдлүүд | ||
Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.