Шууд Chart

Казахстанд 47 уурхайчин амиа алджээ

2023-11-03 16:54:47

Казахстан улсын Караганда мужийн “Костенко”-ийн уурхайд өнгөрсөн сарын 28-ны өдөр тэсрэлт болжээ 

Тэсрэлт болох үед уурхайд 252 уурхайчин ажиллаж байснаас 205 хүнийг газрын гадарга дээр гаргасан бөгөөд 47 уурхайчин сураггүй болсон байна.

Караганда мужийн Уул уурхайн аврах 10 тасгийн аврагчид 36 нэрвэгдэгчийн цогцсыг илрүүлж, 11 уурхайчны цогцсыг газрын гүний нурлаас гаргажээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевийн зарлигаар аравдугаар сарын 29-нийг Казахстан улс даяар бүх нийтийн гашуудлын өдөр болгосон байна.

Урьдчилсан байдлаар уурхайд метан хийн тэсрэлт болсон гэж таамаглаж байгаа бөгөөд дэлбэрэлтийн хүчээс шалтгаалан хоёр километр /1.2 миль/ газарт нуранги үүсчээ.

Эх сурвалж: ОБЕГ


Казахстанд 47 уурхайчин амиа алджээ  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-04 09:59
Uran aas bolov

Бидэнтэй нэгдээрэй