Шууд Chart

Украин улс Европын холбоонд элсэхдээ бүрэн итгэлтэй байна

2023-11-04 09:34:21

Европын холбооны гишүүнчлэлийг өргөжүүлэх талаар хэлэлцэх бага хурал Германы Берлин хотноо эхэлсэн. 

Уг хуралдаанд Холбооны гишүүн 19 орны Гадаад хэргийн сайд нар, мөн Европын холбоонд элсэхээр хүсэлтээ өгсөн орнуудын төлөөлөгчид оролцож байна.

Тэгвэл шинээр гишүүн болох боломжит нэр дэвшигчдийн дундаас Украин улсын Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба Европын холбоонд элсэх хүсэлтийг нь гишүүн орнууд хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр тэрбээр "Украин улс Европын холбоонд элсэх бүх шаардлагуудыг хангах олон шинэчлэлүүдийг хийсэн" талаар дурдлаа.

Европын Засгийн газар 11 дүгээр сарын 8 гэхэд Украин болон Молдов, Гүрж улсуудын элсэх хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн үйл хэргүүдтэй нь танилцаж, гэрээ байгуулах эсэх шийдвэрийг гаргана.

Эдгээр улсууд Европын холбоотой гэрээ байгуулах боломжтой болбол энэ асуудлаар 12 дугаар сарын дундуур Брюссельд болох Европын холбооны дээд түвшний уулзалтаар гишүүн 27 орон бүгд авч хэлэлцэнэ.

Өнгөрсөн 2022 оны зургаадугаар сард Европын холбооноос Украин болон Молдов улсад гишүүнд нэр дэвшигчийн статус олгосон.

Гүрж улсын хувьд улсынхаа дотоодод дахин олон асуудал дээр шинэчлэл хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр ийм статус олж авч чадаагүй.

Украин улс одоог хүртэл Европын холбоонд элсэж чадахгүй байгаа шалтгаан дотор хавтгайрсан хээл хахууль, шүүхийн тогтолцооны сул байдал нь нөлөөлж байсан.

Харин Украин улсын зүгээс энэ удаа эдгээр асуудал дээрээ тууштай ажиллаж, шинэчлэлт хийж чадсан гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм байна.

Европын холбооны Ерөнхийлөгч Урсула Фон дер Ляеин ч мөн өнгөрсөн есдүгээр сард Украин улсыг дайны хөлд нэрвэгдсэн ч олон шинэчлэл хийж чаджээ гэж үнэлсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украин улс Европын холбоонд элсэхдээ бүрэн итгэлтэй байна  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй