Шууд Chart

БНСУ-д хамгийн дулаахан арваннэгдүгээр сар тохиож байна

2023-11-04 10:22:18

Өнгөрсөн пүрэв гарагт Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Гимхэ хотод цельсийн 30 хэм хүрч халсан нь энэ улсын түүхэнд хамгийн халуун арваннэгдүгээр сарын температур болж бүртгэгдлээ.

Түүнчлэн нийслэл Сөүл хотод пүрэв гарагийн 3 цагийн орчимд 25.9 хэм хүрч халсан нь мөн л энэ хотын хувьд арваннэгдүгээр сард хамгийн их халсан тохиолдол болсон байна.

Нутгийн бусад хэсгүүдээр ч мөн цаг агаар маш дулаан байгааг хэмжиж тогтоосон байна. Тэжон хотод 26.3, Тэгү хотод 27, Канвон аймгийн Каннын хотод 29 хэм хүрч халжээ.

Өмнөд Солонгосын цаг уурын байгууллагаас арваннэгдүгээр сард ингэж халж байгааг баруун өмнөдөөс ирэх халуун агаарын урсгалтай холбон тайлбарлаж байна.

Өмнөд Солонгост энгийн үед намар есдүгээр сард л 22-28 хэмийн хэлбэлзэлтэй халах нь бий. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-д хамгийн дулаахан арваннэгдүгээр сар тохиож байна  
Үзсэн: 1026 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй