
Японы "Тепко" компани Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхээс нь ангижруулсан хаягдал усыг далайд цутгах үйл ажиллагааны гуравдугаар үе шат эхэлсэн гэж мэдэгдлээ.
Орон нутгийн цагаар өнгөрсөн пүрэв гарагийн өглөө цутгаж эхэлсэн байна.
Цутгалтын гуравдугаар үе шат эхлэхээс өмнө "Тепко"-гийн зүгээс хаягдал усан дээр далайн ус нэмж, цацраг идэвхийн хэмжээг нь нягталж тогтоосон гэж мөн мэдэгдсэн.
Арваннэгдүгээр сарын дунд хүртэл 10 танк ус буюу 7800 тонн усыг далайд цутгаж дуусгахаар төлөвлөж буй юм байна.
Фүкүшима станцад 2011 оны ослын дараа ойролцоогоор нэг сая тонн орчим хаягдал ус хуримтлагдсан байсан юм.
Ирэх оны гуравдугаар сар гэхэд нийт 31200 тонн ус цутгасан байна гэж тооцоолж байгаа юм байна.
Фүкүшима АЦС-ын хаягдал усыг далайд цутгах ажиллагааны гуравдугаар үе шат эхэллээ | ||
Үзсэн: 422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.