Шууд Chart

Сарны хэлтэрхий байж болохуйц биетийг дэлхийн мантийн давхаргаас илрүүлжээ

2023-11-04 13:43:54

Хятад болон АНУ-ын хамтарсан эрдэмтдийн баг сарны хэлтэрхий байж болохуйц хоёр том биетийг дэлхийн мантийн давхаргаас олж илрүүлсэн гэдгээ зарлалаа.

Тэдний баримталж байгаа онол ёсоор бол 4.5 сая жилийн өмнө ангарагийн хэмжээтэй нэгэн гараг анх бүрэлдэн тогтож байсан дэлхийтэй мөргөлдөж, түүнээс үсэрсэн хэлтэрхий дэлхийн дагуул буюу сар болж, зарим үлдэгдэл нь дэлхийн мантийн давхаргад үлдсэн байж болно гэж таамаглаж байгаа юм.

Тус хоёр биетийн нэг нь Африк тивийн газрын гүнд, нөгөөх нь Номхон далайн царцдасын гүнд байгааг илрүүлсэн байна.

Эдгээр биет нь дэлхийгээс илүү сарны гадаргуугаас олддог чулуулагтай төстэй бүтэцтэй, төмрөөр баян, эргэн тойрны мантийн давхаргын чулуулгийг бодвол хүнд, хатуу шинж чанартай юм байна.

Энэ судалгаа бүрэн батлагдвал дэлхийн гүнийг илүү сайн танихад тусалж, дэлхий 4.5 тэрбум жилийн турш хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг олж мэдэн, цаашлаад нарны аймгийг илүү танин мэдэхэд түлхэц болно гэж үзэж байгаа аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сарны хэлтэрхий байж болохуйц биетийг дэлхийн мантийн давхаргаас илрүүлжээ  
Үзсэн: 7070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-05 08:01
Сарны тагнуул байна устга
Зочин [127.0.0.xxx] 2023-11-05 06:02
Huurhii muu uleg gurveluud!!
Tenegee [127.0.0.xxx] 2023-11-05 13:15
Ene uil yawdal uleg gvrweltei hamaagvi shv. 4.5n terbum jiliin omno. Amidral uuseegvi delhii dongoj bvreldej bsan uye shv.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-04 18:01
4,5 сая биш 4,5 тэрбум жил

Бидэнтэй нэгдээрэй