
Их Британийн дотоод хэргийн сайд Суэлла Браверман өнгөрсөн Бямба гарагт орон гэргүй хүмүүсийн майхны хэрэглээг хязгаарлах талаар шинэ хуулийн төсөл өргөн барих гэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ, өнгөрсөн хугацаанд Их Британи улс орон гэргүй хүмүүсийг үргэлж дэмжиж, тусалж ирснийг онцолж, ийм шийдвэрт хүрэх болсон шалтгаанаа мөн тайлбарлалаа. Сүүлийн жилүүдэд гаднаас шилжин ирэгсдийн тоо огцом нэмэгдсэн. Шилжин ирэгсэд майханд амьдрах нь нэмэгдэж, ажил эрхэлж, орон байртай болох гэхээсээ илүү майхантай болж, гудамжинд амьдрахыг илүүд үзэж байна гэж тайлбарласан байна.
Гудамжинд амьдарч байгаа хүмүүс хэрвээ хүсвэл эрх баригчдын тусламжтайгаар амьдралын орчин нөхцөлөө дээрдүүлэх бүрэн боломжтой гэж мөн дурдлаа. Гэвч ихэнх нь өөрсдөө ийм замыг сонгож байна гэж тайлбарласан байна. Түүнчлэн ингэж майханд амьдарч байгаа хүмүүс хулгай хийх, мансууруулах бодис хэрэглэх, ил задгай хог хаях, нийгмийн өнгө төрхөд нөлөөлөх нь хэрээс хэтэрч байна гэдгийг анхааруулжээ.
ИБУИНХУ-ын дотоод хэргийн сайд орон гэргүй хүмүүсийн майхны хэрэглээг хязгаарлах санал гаргав | ||
Үзсэн: 476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.