Шууд Chart

БНСУ-д энэ долоо хоногоос цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна

2023-11-08 10:40:45

Өмнөд Солонгост олон жилийн дунджаас харьцангуй дулаахан намар болж, 9,10-р сарын дундаж температур мэдэгдэхүйц өндөр үзүүлэлттэй байлаа. 11-р сарын эхний хэд хоног дулаан байв. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 22 градусаас дээш халж байсан бол өчигдрөөс эхлэн цаг агаар эрс сэрүүсэж байгааг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Кёнги, Канвон, Кёнсан зэрэг аймгуудад температур 10 градусаар эрс буурсан үзүүлэлттэй байгаа бол зарим уулархаг нутгуудаар 15 хүртэлх градусаар сэрүүссэн үзүүлэлттэй байна.

Нийслэл Сөүл хот орчимд мөн Даваа гарагт гэхэд бороо орж сэрүүссэн төлөвтэй байна. Цаашдаа нутгийн баруун хойд нутгаар үргэлжлүүлэн сэрүүснэ гэж цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-д энэ долоо хоногоос цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна  
Үзсэн: 1351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй