Шууд Chart

Япон улс пуужингийн довтолгооноос хоргодох сургуулилалт анх удаа зохион байгуулав

2023-11-08 11:30:24

Японы Токио хотын захиргаанаас болзошгүй баллистик пуужингийн халдлагаас хамгаалж, хоргодох байранд нуугдах сургуулилалтыг анх удаа зохион байгууллаа. Токиогийн Нэрима дүүргийн метроны буудал, Хэйсэй Цүцүжи цэцэрлэгт хүрээлэнд нийт 60 орчим иргэнийг энэ сургуулилалтад хамруулсан байна. Оролцогчдыг байрлалаа эзэлсэн байхад нь зөвхөн пуужингийн дайралтыг анхааруулах дохиоллыг ажиллуулж, зоорийн давхар луу нүүлгэн шилжүүлэх, биеэ хамгаалан байрлал эзлэх зэрэг үйл явцыг сургуулилалтын үеэр давтлаа. Токиогийн захиргаанаас одоогоор пуужингийн дайралтаас хоргодох олон нийтийн болон газар доогуурх 4258 байршлыг тодорхойлж, тоноглоод байгаа юм байна.

Цаашдаа мөн иймэрхүү сургуулилалтуудыг явуулсаар байна гэж албаныхан мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс пуужингийн довтолгооноос хоргодох сургуулилалт анх удаа зохион байгуулав  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй