Шууд Chart

Печь аюултай юу

2023-11-08 11:50:23

Манайхны печь гэж нэрлээд байдаг богино долгионы үүсгэврээр халаах арга нь бодисын хими, физикийн шинж чанарт суурилсан хоолыг халаах гайхалтай нээлт. Үүнийг бүр энгийнээр тайлбарлахыг оролдъё.

Аливаа зүйлс, түүн дотор хүнс ч бас бодисоос тогтоно. Тэдгээр бодисуудын физик шинж чанар нь туйлтай молекулууд болон туйлгүй молекулуудаас бүрдэнэ.

Хоол хийхэд ус ордог, тэр нь тодорхой эрдэсжилттэйн дээр давс хүртэл нэмдэг тул туйлтай молекул нэмэгдэж байдаг.

Богино долгионы үүсгэврээр хоолыг үйлчлэхэд туйлт нэгдлүүд дор дороо эргэлдэх хөдөлгөөн хийснээр хоол жигд халдаг. Амархан байгаа биз. Молекулуудыг хөдөлгөөнд оруулснаар дулаан үүсгэнэ, ингэснээр хоолны савыг нь биш, хоолыг нь халаана.

Харин печинд төмөр савыг яагаад хориглодог вэ гэхээр тухайн савны эсэргүүцэл их байх тусам хоол биш, сав нь халж ямар ч үр дүн гарахгүй. Үгүйдээ л гараа түлэх, печиэ шатаах эрсдэлтэй.

Богино долгионы халаагчууд нь усны буцлах хэм буюу 100 хэмээс дээшээ халаадаггүй учир Майллардын (нүүрсус уурагтай нэгдэх) урвал барагтай бол явагдахгүй, магад маш удаан халааснаар л үүснэ. Тийм болохоор хоолыг болгох, махыг шарах гэдгээс илүү зөвхөн хоол халаах, мах гэсгээх л зориулалттай.

Шарах, болгох зориулалттай богино долгионы зуух гэж байдаг. Конвекцын зуух гэх мэт онцгой тодорхойлолттой, жирийнээс хамаагүй их эрчим хүч хэрэглэдэг, дотроо халаах ламптай. Жирийн зуух хэрэглээнд байсаар байгаа өнөө үед түргэн гал тогоонд л илүү хэрэглээтэй болохоос нийтийн хэрэгцээнд бага байдаг.

Эцэст нь, дахиад халаах гэдэг зүйлийг маш энгийнээр ойлгоё. Хүйтэн зүйлийг халуун болгох нь бидний зорилго. Халуун болгоход халуун үүсгэгч хэрэгтэй. Тулгатай, зуухтай галаас эхлээд плитканы ширэм, шарах шүүгээ гэх мэт. Дээр нь хоолыг халаахдаа хавиар нэг асгачихгүйн тулд тогоо гэж зүйлийг хэрэглэдэг бөгөөд тэр нь плитканаас дулааныг хоолонд дамжуулдаг байхын тулд металлиар хийгддэг.

Тогооны дотоод гадаргуу халж, энэ нь хоолтой харилцан дулаан дамжсанаар хоол халж эхэлдэг. Гадаргуугийн дагуу л хална. Хоёрдугаар хоол халаахад өөрөө хутгагдахгүй тул гадаргуугийн дагуу түлэгдчих эрсдэлтэй, тиймээс хутгах л ёстой.

Харин богино долгионы зууханд халаахад долгионоор шууд хоолонд үйлчилдэг болсон нь л хамгийн гайхалтай.

Бүхий л бодис, бүхий л молекул эргэлтэнд хөдөлгөөнтэй байж амьдрал үргэлжилдэг тул богино долгионы халаагчаас айгаад байх зүйлгүй ээ. Харин халаахаар хийж буй хоолныхоо хадгалалтын горимд л хамаг анхаарлаа хандуулаарай. 

Нян үржүүлчихээд хор үүсгэчихсэн бол хорыг нь устгаж чадаагүйнхээ төлөө печь "хэлмэгдэж" магадгүй шүү.

Хүнсний инженер О.Гал-Очир


Печь аюултай юу   
Үзсэн: 5652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-09 09:42
Бид ахуйн хэрэгцээндээ 50гц давтамжтай хувьсах гүйдэл хэрэглэдэг. Энэ нь сeк-д 50 удаа чиглэлээ солино гэсэн үг. Пeчьд гүйдлийн давтамжийг 2450 гц болтол өсгөдөг магнeтрон гэж зүйл хийгдсэн байдаг. Үүний тусламжтайгаар хүнсний бүтээгдэхүүний хос туйлт молeкул сeк-д 2450 удаа туйл нь солигдож дороо эргэлдсэнээс дотоодод дулааны энeрги үүсч дотроосоо гүнээсээ халдаг. Харин мeтал эдлэлийн бүтэц өөр. Тэд хос туйлт биш + -- цэнэгтэй элeктрон нeйтроноос бүтдэг. Эдгээр нь магнeтроны нөлөөгөөр сeк-д хэт өндөр давтамжтайгаар шилжилт хөдөлгөөн хийснээр гүйдлийн рeзонанс үүсгэж пeчийг шатаах аюултай. Хоолоо пeчьд таглаж халааж байгаарай. Пeчь зогсоод 4-5 удаа сигнал дугарч дууссаны дараа онгойлгож байгаарай.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-08 18:25
Эрүүл мэндэд нөлөөлөх үү

Бидэнтэй нэгдээрэй