Шууд Chart

“Tyson foods” компани төмрийн үртэс илэрсэн бүтээгдэхүүнээ худалдаанаас татлаа

2023-11-08 14:00:23

АНУ-ын хүнс үйлдвэрлэгч “Tyson foods” компанийн битүүмжлэлтэй наггетс тахианаас төмрийн үртэс илэрсэн тул зах зээлд нийлүүлсэн 13 тонн наггетс бүтээгдэхүүнээ эгүүлэн татсан байна. Худалдаанаас татсан наггетсуудыг АНУ-ын Алабама, Калифорн, Илинойс зэрэг 9 мужид худалдаалдаг юм байна.

АНУ-ын хоол хүнсний аюулгүй байдлын мэргэжлийн хяналтын газарт энэ наггетсийг идээд амны хөндий гэмтсэн гэх гомдлууд ирсний үндсэн дээр энэ арга хэмжээг авч байгаа юм байна. Одоогоор зах зээлээс татаад байгаа бүх наггетсийн дуусах хугацаа 2024 оны 9-р сарын 4 байсан юм. Уг хугацаанд дуусах бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч байвал Tyson Foods компанитай холбогдохыг компанийн зүгээс хүссэн байна. Өнгөрсөн оны 11-р сард мөн энэ компанийн үйлдвэрлэдэг машиндсан үхрийн махнаас тольтой төстэй үртэс илэрсэн гэдэг гомдлын дагуу мөн тус бүтээгдэхүүнийг худалдаанаас татсан байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Tyson foods” компани төмрийн үртэс илэрсэн бүтээгдэхүүнээ худалдаанаас татлаа  
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй