
БНАСАУ 2022 оны 11-р сарын 18-ны өдөр тив алгасагч баллистик пуужин амжилттай туршсаны ойг тохиолдуулж энэ өдрийг “Үндэсний пуужингийн аж үйлдвэрийн өдөр” болгон тунхаглажээ. Уг шийдвэрийг БНАСАУ-ын Ардын дээд хурлын байнгын хорооноос гаргасан байна.
Умард Солонгос улс дэлхийн чансааны цөмийн энергийн хүчин чадалтай болж, дэлхийн хамгийн хүчтэй тив алгасагч пуужинтай болсныг тэмдэглэх баярыг тунхаглалаа гэж улсын сонинд нь бичсэн байна. Өнгөрсөн онд хөөргөсөн Хуасон-17 пуужин нь АНУ-ын нутаг дэвсгэрийг бүхэлд нь цохих хүчин чадалтай гэж судлаачид үздэг байна.
БНАСАУ 11-р сарын 18-ныг "Үндэсний пуужингийн аж үйлдвэрийн өдөр” болгон тунхаглав | ||
Үзсэн: 657 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.