
Арваннэгдүгээр сарын 6-нд буюу өнгөрөгч дваа гарагийн шөнө Хятадын Хар мөрөн мужид биеийн тамирын заалны дээвэр нурсны улмаас 3 хүн амь эрсэдсэн хэрэг гарчээ. Хятадад биеийн тамирын заалны дээвэр нурсан хэрэг энэ жил хоёр дахь удаагаа гарч байгаа нь энэ юм байна.
Одоогоор хохирогчдын хувийн мэдээллийг олон нийтэд зарлаагүй байгаа ч барилга дотор хүүхдүүд байсан талаар мэдээлсэн байна. Энэ долоо хоногт Хятадын умард нутгаар эрс хүйтэрч, цас их хэмжээгээр орсон тул аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсныг онцгой байдлын аврагчид хэлж байв. Одоогоор энэ хэрэгтэй холбоотой гэх биеийн тамирын заалыг ажиллуулдаг этгээдийг албадан саатуулаад байгаа юм байна.
БНХАУ-ын Хар мөрөн мужид биеийн тамирын заалны дээвэр нурж, гурван хүн амь эрсэджээ | ||
Үзсэн: 2133 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.