Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Казахстан улсад айлчилж байна

2023-11-10 16:24:19

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын нэг болох Казахстан улсын Астана хотод айлчилж байна.

Тэрбээр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцах төлөвтэй байна.

Түүний энэ айлчлал АНУ Казахстан улстай харилцаагаа эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа үетэй давхацлаа гэж олон улсын хэвлэлүүдэд бичиж байна.

Төв Азийн Казахстан улс Орос болон Хятадтай харилцаа хамтын ажиллагаагаа ойртуулах гадаад бодлого баримталдаг.

Гэхдээ ОХУ өнгөрсөн онд Украин руу дайрснаас хойш барууны орнуудтай мөн түншлэх сонирхолтойгоо илэрхийлж эхэлсэн.

Үүний нэг илрэл болж, өнгөрсөн есдүгээр сард Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентэй уулзаж, хоёр орны харилцааны талаар хэлэлцсэн.

АНУ-ын зүгээс ч Казахстантай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой. Казахстантай харилцаагаа сайжруулж, Төв Азийн бүс нутагт энх тайванч бодлого хэрэгжүүлэх сонирхолтой байдаг гэж олон улсын шинжээчид үздэг.

Тэгвэл яг энэ цаг үед ОХУ-ын Ерөнхийлөгч Төв Азийн энэ улсад айлчилж байгаа нь өөр улс орны бодлоготой холбоо хамаарал байхгүй гэсэн байр суурийг Кремлийн зүгээс илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Казахстан улсад айлчилж байна  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй