Шууд Chart

2023 оныг сүүлийн 125 мянган жилийн хамгийн халуун жил гэж тодорхойлов

2023-11-11 11:19:25

Европын холбооны эрдэмтэд 2023 оныг сүүлийн 125 мянган жилийн хугацаан дахь хамгийн халуун жил гэж тодорхойлжээ.

Мөн энэ оны аравдугаар сар түүхэнд байгаагүй хамгийн халуун аравдугаар сар боллоо гэж тэмдэглэсэн байна.

Энэ оны аравдугаар сарын агаарын дундаж температур өнгөрсөн удаа хамгийн халуун гэж тооцогдож байсан 2019 оны аравдугаар сараас 0.4 хэмээр өссөн үзүүлэлттэй гарсан нь дэлхийн дундаж температур үлэмж хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг гэж Европын холбооны "Коперни"к цаг уурын байгууллагаас тодорхойлсон байна.

Дэлхийн дундаж температур ингэж нэмэгдэж байгаад хүний нөлөөтэй хүлэмжийн хийн ялгарал, мөн Номхон далайн Эль Нино урсгал нөлөөлж байна гэж эрдэмтэд тайлбарлаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2023 оныг сүүлийн 125 мянган жилийн хамгийн халуун жил гэж тодорхойлов  
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-28 09:32
Халуун зун гээч, өвөл нь ямар ч болох юм.

Бидэнтэй нэгдээрэй