Шууд Chart

Сугар гарагийн агаар мандлаас хүчилтөрөгчийн атом илэрчээ

2023-11-11 14:07:16

НАСА болон Германы хамтарсан Сансар судлалын баг сугар гарагийн агаар мандалд хүчилтөрөгчийн атом байгааг илрүүлсэн байна.

Хүчилтөрөгчийн атом хоёроороо нийлж байж молекул үүсгэж, амьсгалж болохуйц шинж чанартай болдог.

Дэлхийн агаар мандлын 21 хувийг хүчилтөрөгч, үлдсэн хэсгийг азот бүрдүүлдэг.

Ингэж байж дэлхий дээр бид амьсгалах боломжтой болдог.

Харин сугар гараг нь дэлхийгээс эрс ялгаатай, агаар мандлынх нь 96.5 хувийг нүүрсхүчлийн давхар исэл, үлдсэн цөөн хувийг азот болон өөр бусад хий бүрдүүлдэг байна.

Иймд өнгөрсөн хугацаанд сугар гарагийг судлах нь эрдэмтдийн хувьд хүндрэлтэй байжээ.

Тэгвэл хамгийн сүүлийн үеийн судалгаагаар сугар гарагийн гадарга дээрх асар бага хэмжээтэй хүчилтөрөгчийн атомууд нь нарны хэт ягаан туяагаар үүсгэгдсэн болов уу гэж таамаглаж буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сугар гарагийн агаар мандлаас хүчилтөрөгчийн атом илэрчээ  
Үзсэн: 5218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-12 21:17
Би бодоод гайхдаг юм хойд насандаа буянтай хүн энэ дэлхийдээ амьтан болж төрнө буруутан болсон бүгдийг нь нарны аймгийн халуун хүйтэн гариг руу өөрөөр хэлбэл тамруу явуулдаг юм болуу
Jh [127.0.0.xxx] 2023-11-13 18:44
Waaw neere bas tiim bj bolhol ym te. Hiin garig l gd bdg hun uheed suns ni hiin garig dr ochdog bj ch magadgui. Sunsnii amidral baidag ba uheed oor yrtunts ruu ywdag geed l bdg.

Бидэнтэй нэгдээрэй