Шууд Chart

Усан үзмийн дарсны үйлдвэрлэл сүүлийн 60 жилд хамгийн бага түвшинд очжээ

2023-11-12 09:14:34

Дэлхийн усан үзмийн дарсны үйлдвэрлэл 2023 оны байдлаар сүүлийн 60 гаруй жилийн хугацаан дахь хамгийн бага түвшинд хүрч буурчээ. Тодруулбал, дэлхийн зарим оронд цагаасаа эрт ирж байгаа жавар, их хэмжээний усархаг бороо, ган гачиг зэрэг цаг агаарын таагүй нөхцөл усан үзмийн хураалтад нөлөөлж, 2023 онд өнгөрсөн жилийнхээс 7 хувиар бага усан үзмийн дарс үйлдвэрлэсэн байна.

Усан үзмийн дарсны үйлдвэрлэлийн аж ахуйг Европын Холбооны ихэнх оронд эрхэлдэг нь дэлхийн усан үзмийн дарсны 60 хувийг энэ тив дангаараа бүрдүүлдэг гэсэн үг. Тэгвэл тэдэн дундаас дарсны өлгий нутаг гэгддэг Испани улсад дарсны үйлдвэрлэл 14 хувь, Итали улсад 12 хувиар буурсан байна. Харин Франц улсад усан үзмийн дарсны үйлдвэрлэл бусад хөрш орнуудаа бодвол хэвийн үргэлжилж байгаа тул одоогийн байдлаар Франц улс усан үзмийн дарс үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Усан үзмийн дарсны үйлдвэрлэл сүүлийн 60 жилд хамгийн бага түвшинд очжээ  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй