
Пакистан улсад энэ долоо хоногт агаарын бохирдол хэт их байгаагийн улмаас Пунжаб мужийн хүн ам шигүү төвлөрсөн бүсүүдийн сургууль, үйлчилгээний байгууллагуудыг 11-р сарын 9-өөс 11-р сарын 12-ны хооронд түр хаах арга хэмжээ авч байгаа юм байна. Үйл ажиллагааг нь түр зогсоож байгаа газруудад эмнэлэг, эмийн сан, шүүхийн байгууллагаас бусад бүх сургууль, албан байгууллага, зоогийн газар, үйлчилгээний байгууллагууд багтаж байна. Швейцарт төвтэй агаарын чанарыг хэмждэг байгууллагаас Лхагва гарагт Пунжаб мужийн нийслэл Лахор хотод агаарын чанарын бохирдлын индекс 462 гарсан нь дэлхийн хэмжээнд агаарын чанар хамгийн аюултай түвшинд байгааг харуулж байна.
Пакистанд агаарын бохирдол нэмэгдэж байгаагийн шалтгаанд томоохон үйлдвэрүүд, барилгын ажлаас ялгарах химийн хорт утаа болон тоосонцор, мөн хүн ам хэт төвлөрсөн газруудын автомашинаас ялгарах химийн хорт бодис багтаж байна.
Пакистан улсад агаарын бохирдлын улмаас зарим сургууль, үйлчилгээний байгууллагыг түр хаажээ | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.