Шууд Chart

ИБУИНХУ-ын хаан 3-р Чарльз парламентын танхимд анх удаа үг хэллээ

2023-11-12 10:24:15

Их Британийн хаан 3-р Чарльз Парламентын танхимд засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж анх удаа үг хэллээ. Их Британийн уламжлал ёсоор эзэн хаан Парламентын оны ээлжит чуулганыг нээж үг хэлдэг ёстой.

Гуравдугаар Чарльз хааны хувьд өнгөрсөн 2022 оны 9-р сард хаан ширээг өвлөн авсан. Түүнийг хаан ширээнд суусан жил Парламентын чуулган жил хагас үргэлжилсэн тул тус ондоо Парламентыг нээж үг хэлж амжаагүй юм байна. Чуулганы эхэнд хэлсэн үгэндээ тэрээр нас эцэслэсэн хатан хаан 2-р Элизабетэд хүндэтгэл үзүүлж, дараа нь ерөнхий сайд Риши Сунакын засгийн газар улсаа урт хугацаандаа хөгжүүлэх шийдвэр гаргах эрх мэдлийг атгаж байна, нэн тэргүүнд инфляцыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хурдасгах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ-ын хаан 3-р Чарльз парламентын танхимд анх удаа үг хэллээ  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй