
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дан ганц агаарын дундаж температур нэмэгдэж байгаа юм биш, далайн усны температур мөн нэмэгдэж байна. Үүний уршгаар хөх халимны улирлын нүүдэл хойшлогдож байна гэж Австрали улсын эрдэмтэд тайлбарлаж байна. 24 метрийн урттай хөх одой халим жил бүрийн 10-11-р сард Индонезийн эрэг орчмоос эхлэн, Зүүн Тиморын эргийг дайрч, өмнө зүг хэдэн мянган километр аялан, Австралийн эргийн орчимд нүүдэллэн ирдэг. Гэвч сүүлийн 6 долоо хоногийн турш нэг ч халим Зүүн Тиморын эрэг орчимд үзэгдсэнгүй гэдгийг нутгийнхан хэлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас халимнууд өмнөд рүү нүүдэллэх байгалийн цаг нь хоцорч байна. Мөн энгийн үед сэрүүн температуртай усанд элбэг байдаг идэш тэжээл нь дулаан усны улмаас хомсдож, халимнууд хоол тэжээлийн дутагдалд орж, үрэгдэх нь ихсэж байгааг тайлбарлаж байна.
Уур амьсгалын өөрчлөлт цэнхэр халимны нүүдэлд нөлөөлж байна | ||
Үзсэн: 1230 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.