Шууд Chart

БНСУ-ын засан хүмүүжүүлэх газарт хүмүүжигчид анх удаа элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

2023-11-14 11:01:47

Энэ долоо хоногт БНСУ-д элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж, 500 мянга орчим сурагч энэ шалгалтад оролцох төлөвтэй байна. Тэгвэл энэ шалгалтад мөн хүүхдийн засан хүмүүжүүлэх газар ял эдэлж байгаа 10 эрэгтэй сурагч оролцоно гэдгийг албаныхан мэдээллээ.

Өнгөрсөн 3-р сард Өмнөд Солонгосын хүүхдийн засан хүмүүжүүлэх газар “Манделагийн хөвгүүдийн сургууль” нэртэй сургуулийг байгуулж, 14-17 насны хөвгүүдэд нийгэмшил олгох, засан хүмүүжүүлэх газраас гараад гэмт хэрэгт бага орооцолдох тал дээр нь анхаарах ерөнхий боловсролын болон нийгэмшүүлэх сургалтууд орж эхэлсэн байна. Тэд энэ Пүрэв гарагт төгсөх ангийн сурагчдын нэгэн адилаар 9 цагийн турш боловсролын яамнаас авчрах 5 бүлэг сэдэв бүхий элсэлтийн шалгалтын материалыг ханын цаг, элдэв бичиг тэмдэглэгээгүй ангид гадны 7 ажиглагчийн хатуу хяналт дор хийж гүйцэтгэх юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын засан хүмүүжүүлэх газарт хүмүүжигчид анх удаа элсэлтийн ерөнхий шалгалт өгнө  
Үзсэн: 1366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй