Шууд Chart

Япон улс залуу уран бүтээлчдийг гадны зах зээлд гарахад дэмжих сан байгуулна

2023-11-14 11:06:39

Япон улсын Соёлын яамны хэрэгжүүлэгч агентлагаас шинэ залуу уран бүтээлчдэд гадны зах зээлд гарахад нь туслах сан байгуулах хуулийн төсөл өргөн барих санал дэвшүүлсэн байна. 2023 оны санхүүгийн жилд ойролцоогоор 40 сая америк долларын төсөв хэлэлцүүлэхээр ярилцаж байна. Уг сангаас зурагт ном, анимейшн, дуу хөгжим, ардын урлагийн төрлөөр олон улсад гарах сонирхолтой залуу уран бүтээлчид санхүүжилт авах боломжтой байх юм.

Санхүүжилтийн дундаж хугацаа 3 жил, энэ хугацаанд олон улсад уран бүтээлээ таниулсан байх гэсэн шаардлага тавих юм байна. Санхүүжилтээс гадна мэргэжлийн тусламж, үйлчилгээ хүртэх боломжтой болно гэж Соёлын яамны хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс тайлбарлажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс залуу уран бүтээлчдийг гадны зах зээлд гарахад дэмжих сан байгуулна  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй