
Жил бүрийн 11-р сарын 11-ийг БНХАУ-д “Ганц бие хүмүүс”-ийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр ганц бие хүмүүс бусдад зарцуулах байсан мөнгөө өөртөө зарцуулж, баярлуулдаг гэдэг утгаараа энэ өдөр дотоодын худалдаа эрс нэмэгддэг. Тэгвэл энэ жилийн “Ганц биечүүд”-ийн өдрөөр цахим худалдаа жилийн хамгийн өндөр хувьд хүрч өслөө. Тодруулбал, томоохон цахим худалдааны платформууд дээрх нэгдсэн худалдааны дүн энэ өдөр 1,2 их наяд юаниар өссөн үзүүлэлттэй байна.
Хятадад эдийн засгийн өсөлт удаашралтай, дотоодын эрэлт эрс багассан энэ цаг үед “Ганц биечүүд”-ийн өдрийн худалдааны өсөлт тодорхой хэмжээнд эдийн засгийн хямралыг зөөлрүүлж байна гэж эдийн засагчид дүгнэж байна.
“Ганц биечүүд”-ийн өдрөөр цахим худалдааны оргил үе тохиов | ||
Үзсэн: 505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.