Шууд Chart

БНЭУ агаарын бохирдлыг бууруулахын тулд үүл буудаж бороо оруулахаар төлөвлөж байна

2023-11-15 14:58:42

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн нийслэл Дели хотод агаарын бохирдол онц аюултай түвшинд хүрч нэмэгдсэн. Тэгвэл хотын захиргаанаас агаарын бохирдлыг бууруулахын тулд үүл буудаж, бороо оруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Дели хотын захиргааны саналыг Энэтхэгийн дээд шүүх болон холбооны хэд хэдэн яамдаас хүлээн зөвшөөрвөл арга хэмжээгээ хэрэгжүүлж эхлэх юм байна.

Цаг агаарын төлөв байдлаас шалтгаалаад энэ сарын сүүлээр үүл буудах болов уу гэсэн таамаглал байна. Урьд нь мөн Дели хотын агаарын бохирдлыг бууруулахаар үүл буудах санал дэвшүүлж байсан ч өртгийн хувьд маш өндөр, агаарын бохирдлыг эрчимтэй бууруулах бүрэн баталгаа байхгүй, мөн урт хугацаандаа байгаль орчинд ямар нөлөө үзүүлэхийг сайтар судлах шаардлагатай байсан тул өнгөрсөн хугацаанд ийм арга хэмжээ авч байгаагүй юм байна.

Гэхдээ одоогийн агаарын бохирдол Дели хотын иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаа тул эцсийн арга болгож үүл буудахыг эрх баригчид дэмжиж эхэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ агаарын бохирдлыг бууруулахын тулд үүл буудаж бороо оруулахаар төлөвлөж байна  
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй