
Олон улсын эрүүл мэндийн салбарын эрдэмтдийн үзэж байгаагаар 2050 он гэхэд хэт халалтын улмаас нас барах хүмүүсийн тоо 370 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энэ зууны дунд үе гэхэд дэлхийн агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 2 градусаар нэмэгдэх эрсдэлтэй байгаа нь үүний гол шалтгаан болно гэж тайлбарлаж байна. Хэт халалтад хамгийн эмзэг өртөмтгий, амь нас нь эрсдэлтэй бүлэгт 65-аас дээш насныхан орсон байна. 2022 онд л гэхэд 86 хоногийн турш хэт халахад Европ тивд 61 мянга орчим хүн нас барсан гэсэн тоо баримт бий.
Түүнчлэн хэт халалтын улмаас 2050 он гэхэд 525 сая орчим хүн хүнсний аюулгүй байдлын асуудлын уршгаар өлсгөлөнд нэрвэгдэх аюултай гэж анхааруулж байна. Мөн хэт халалт ажил эрхлэлтэд ч нөлөөлнө гэдгийг олон улсын байгууллагууд дурджээ.
2050 он гэхэд хэт халалтын улмаас нас барагсдын тоо эрс нэмэгдэнэ | ||
Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.