
Өнгөрсөн даваа гарагт Исландын баруун өмнөд Рейкьянесийн хойгт 800 гаруй удаагийн газар хөдлөлт болсон.
Сүүлийн өдрүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл багассан ч галт уулын дэлбэрэлт хэвээр байна гэж мэдээллээ.
Газар хөдлөлтийн дийлэнх нь Гриндавик хотод үүсэж, тус хотын олон мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна.
Албаныхны мэдээлснээр энэхүү ийм нүүлгэн шилжүүлэлт урд өмнө нь тохиолдож байгаагүй учраас хамгийн том ажиллагаанд тооцогдож байна.
Дэлбэрэлтээс үүссэн халуун хайлмаг өргөн газар нутгийг хамран урсах магадлалтай тул хотыг бодит аюулд оруулах эрсдэлтэй юм.
Мэргэжилтнүүд Рейкьянесийн хойгийн доор буцалж байгаа 15 км урттай халуун хайлмагийн гол цөм идэвхтэй хэвээр байгааг онцолсон байна.
2010 онд Исландын галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн үнсэн үүл нь хэдэн арван мянган нислэгийг цуцлахад хүргэж байсан бол энэ удаад агаарын тээврийн хуваарьт өөрчлөлт оруулахгүй байхаар ажиллаж байгааг мөн мэдээллээ.
Эх сурвалж: ОБЕГ
Исландад оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна | ||
Үзсэн: 549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.