
БНСУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд 60-аас дээш насны иргэдийн ажил эрхлэлт эрчимтэй нэмэгдэж, тэдэнд зориулсан 336 мянга гаруй шинэ ажлын байр бий болжээ. Үүнийг төрөлт буурч, хүн амын наслалт нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байна. Мөн 30-аад насныхны ажил эрхлэлт 110 мянган шинэ ажлын байраар нэмэгдсэн байна. Харин 15-29 насны залуучуудын ажил эрхлэлт эрс буурч, хөдөлмөрийн зах зээлээс эдгээр насныхны 82 мянган ажлын байр байхгүй болсон нь залуусын ажил эрхлэлт 12 дахь жилдээ дараалан буурч байгаа үзүүлэлт юм байна. 40-өөд насныхны ажил эрхлэлт мөн буурчээ.
Салбараар нь авч үзвэл эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, шинжлэх ухаан, технологи, харилцаа холбоо, зочлох үйлчилгээний салбарын ажил эрхлэлт нэмэгдсэн бол эсрэгээрээ аж үйлдвэрлэлийн салбарын ажил эрхлэлт 10 дахь сардаа дараалан буурсан үзүүлэлттэй байна.
БНСУ-Д 60-аас дээш насныхны ажил эрхлэлт нэмэгдэж байна | ||
Үзсэн: 849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.