
Их Британийн гадаад хэргийн сайдын албыг аваад удаагүй байгаа Дэвид Кэмерон дайны нөхцөлд байгаа Киевт хүрэлцэн очсон байна. Ажлаа авсаар анхных нь болж байгаа энэ гадаад айлчлалаараа тэрбээр Украиныг Лондоны зүгээс дэмжсээр байгааг нотлон харуулахыг зорьсон гэж тоймч ажиглагчид дүгнэж байгаа юм.
Айлчлалынхаа хүрээнд Дэвид Кэмерон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж хэлэлцээ хийжээ. Урьд нь Британийн Ерөнхий сайдын албыг хашиж байсан Кэмерон өнгөрөгч даваа гарагт Гадаад хэргийн сайдын албанд томилогдсон. Түүний Киевт хийж байгаа айлчлал Лондоны зүгээс Украиныг тууштайг дэмжихийг нотлон харуулахыг зорьж хэрэг гэж Зеленскийн ажлын албанаас мөн мэдээлсэн байна. Украины дайн 21 дэх сардаа үргэлжилж, дуусах төлөв харагдахгүй байгаа үед Ойрх Дорнодын хямрал дэлхий нийтийн анхаарлыг Украинаас хөндийрүүлсэн нөхцөлд Их Британийн сайдын энэ айлчлалд талархаж байгаагаа Зеленский мөн илэрхийлсэн байна.
“Дэлхий нийт Украины дайны нөхцөл байдлыг төдийлөн анхаарахаа больж, анхаарал хуваагдмал болсон нь үнэхээр тусгүй байна” гэж Зеленский ярьсан байна. Өрнөдийн талаас Киевт үзүүлж ирсэн цэргийн болон санхүүгийн амин чухал дэмжлэг тусламж нь, оросын цэргийн эсрэг удаан хүлээлгэсэн сөрөг давшилтдаа дорвитой амжилт олж чадаагүйгээс нь болж суларч байгаа бүхий л шинж тэмдгийг Украин анхааралтай ажиглаж байгаа нөхцөлд британийн сайдын энэ айлчлал болж, мөн Их Британи улс ч 2022 оны 2 сард Оросын өргөн хүрээтэй цэрэг дайны ажиллагаа эхэлсэн цагаас Украины гол том холбоотны нэг хэвээр байгааг хэвлэлүүд энэ завсар дурдаж байна.
Дэвид Кэмерон Киевт хийсэн мэдэгдэлдээ, манай зүгээс ёс суртахууны, дипломат, эдийн засгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх болно, тэр дундаа юун түрүүнд зөвхөн энэ онд төдийгүй ирэх жил ер нь шаардлагатай бүх хугацааны туршид цэргийн дэмжлэг үзүүлсээр байх болно гэж мэдэгджээ. Мөн Украинд анхаарсан хэвээр байх үүднээс нь холбоотнуудтайгаа ажиллах болно гэж тэр мэдэгджээ.
Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон Украинд айлчилжээ | ||
Үзсэн: 697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.