Шууд Chart

Исланд улс галт уулын лав халих эрсдэлтэй бүсэд хана босгож байна

2023-11-19 09:49:40

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Исланд улсад 800 орчим газар хөдлөлт бүртгэгдэж, тектоник хавтангуудын хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ үед галт уул дэлбэрэх эрсдэл нэмэгдсэн тул эрсдэлт бүсүүдээс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Түүнчлэн галт уулын эрсдэлтэй бүсэд халуун лав цахилгааны станц руу хальж урсахаас сэргийлж хана босгож эхэлжээ.

Исландын нийслэл Рейкьявик хотоос 40 гаруй километрийн зайд оршдог Сварценги гэх цахилгаан станц нь Исланд улсыг бүхэлд нь цахилгаанаар хангадаг юм байна. Энэ долоо хоногийн эхээр тектоник хавтангийн хөдөлгөөний идэвхжил тодорхой хэмжээнд буурсан ч галт уул дэлбэрэх эрсдэл одоо ч хэвээр байна гэж хотын захирагчийн албанаас анхааруулсаар байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Исланд улс галт уулын лав халих эрсдэлтэй бүсэд хана босгож байна  
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй