Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД)-ийн үндсэн чадавхын өөрийн үнэлгээг баталгаажуулах Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний олон улсын экспертүүд, ДЭМБ-ын мэргэжилтнүүд ОУЭМД-ийн Үндэсний зохицуулагч байгууллагын төлөөлөл Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Онцгой байдлын байгуулагын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон ковид-19 халдварын үеийн шуурхай штабын талаар танилцуулсан юм.
ДЭМБ-аас Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 4-5 жил тутамд зохион байгуулахыг зөвлөмж болгодог. Монгол Улсын хувьд тус дүрмийг хэрэгжүүлэх үндсэн чадавхын хөндлөнгийн хамтарсан хоёр дахь үнэлгээг хийх хүсэлтийг ДЭМБ-д энэ оны дөрөвдүгээр сард илгээж, наймдугаар сард ажлын хэсэг байгуулан, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган есдүгээр сард өөрийн үнэлгээг хийж, хөндлөнгийн хамтарсан үнэлгээг энэ сарын 24-нийг хүртэл зохион байгуулж байна.
Энэ удаагийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээ нь ДЭМБ-ын ковид-19 цар тахлын хариу арга хэмжээнээс авсан сургамж, олон улсын байгууллагын саналын дагуу шинэчлэн баталсан гурав дахь удаагийн аргачлалын дагуу хийж байгаа гэдгээрээ онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хамтарсан үнэлгээний багийн гишүүд үйл ажиллагаатай танилцлаа | ||
Үзсэн: 461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.